МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АГЕНТЛАГ БАЙГУУЛАГДАНА /Foreign Investment Agency to be re-established under Ministry of Economy and Development/.

МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АГЕНТЛАГ БАЙГУУЛАГДАНА.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар, Эдийн засаг, хөгжлийн яамны стратеги, хөгжлийн бодлогыг баталсан тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Эдийн засаг, хөгжлийн яамыг энэ оны нэгдүгээр сард байгуулсан юм. Тус яамны стратеги, хөгжлийн бодлогыг баталснаар, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх боломж, бүтцээр хангагдаж буйг Сангийн сайд Б.Жавхлан тодотгоод, энэ хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж буйг онцоллоо. Ингэснээр, Монгол Улсад ирэх гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт урт, дунд хугацаандаа маш тодорхой болж гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын бүтээн байгуулалт, бусад эдийн засгийн салбарт холбох нөхцөл бүрдэнэ. Мөн монгол орны хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломж, бизнесийн салбаруудыг олон нийтэд таниулан сурталчлах ажлын өргөн хүрээнд хийх ажлыг хариуцах юм" хэмээв. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын олон бүтээн байгуулалтын ажил байгааг дурдаад, эдгээртэй уялдуулан Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж буйг тодотгов. Монголын эдийн засгийн форум, сүүлийн жилүүдэд тасраад байсан Давосын уулзалтад бэлтгэх ажлыг хийхээр төлөвлөж буйг дуулгалаа.
Foreign Investment Agency to be re-established under Ministry of Economy and Development.
On February 16, Minister of Finance B.Javkhlan announced that the strategy and development policy for the Ministry of Economy and Development was approved at the regular Cabinet meeting. With the changes made to the 2022 State Budget and the Law on the Government, the Ministry of Economy and Development was officially established in January this year. “By having the strategy and development policy approved by the Cabinet, the Ministry is provided with opportunities and proper structure to fulfill its duties that have been reflected in the respective law. In its framework, an agency is also being established on foreign investment,” highlighted Minister B.Javkhlan. “Previously, the Foreign Investment Agency carried out its operations independently under the Government. The agency is now being re-established under the current government after many years. With the re-establishment of the agency, Mongolia’s mid- and long-term policies and plans for foreign investment will become very clear, creating the appropriate conditions to connect foreign investors to large-scale construction projects being carried out domestically as well as with other economic sectors. The agency will be in charge of promoting current opportunities for making investments in Mongolia by carrying out wide-scale works to introduce the country’s business sectors,” he said.