ЭЛЧИН САЙД Д.БАЯРХҮҮ УЗБЕКИСТАНЫ ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ.


Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Узбекистан Улсын Элчин сайд С.П.Ниязходжавтай 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцаж, санал солилцов.
Хоёр орны хооронд 1992 оны 1 дугаар сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улс Нур-Султан дахь ЭСЯ-наас Бүгд Найрамдах Узбекистан Улсыг хавсран суудаг юм.