Улаанбаатар-Алматы чиглэлийн тогтмол нислэгийн нээлтийн ёслол боллоо.

Улаанбаатар-Алматы чиглэлийн тогтмол нислэгийн нээлтийн ёслол Алматы хотын олон улсын нисэх буудалд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монголын талаас Элчин сайд Д.Баярхүү, “Хүннү Эйр” компанийн захирал П.Мөнхжаргал, Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлага, Казахстаны талаас тус улсын Иргэний нисэхийн хорооны дарга Т.Ластаев, Алматы хотын захиргаа, нисэх буудлын удирдлага оролцов. Монголын иргэний агаарын тээврийн "Хүннү Эйр" компани цаашид долоо хоног бүр Улаанбаатар-Алматы-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэх юм.