Азийн залуучуудын аварга шалгаруулах биатлоны тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо.


2022 оны Азийн залуучуудын аварга шалгаруулах биатлоны тэмцээнд Монгол Улсын баг анх удаагаа оролцов.
БНКазУ-д зохиогдсон уг тэмцээнд Монгол Улсаас 6 тамирчин, 3 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсоноос эмэгтэйчүүдийн төрөлд М.Должинсүрэн 2 дугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэн болсон юм.
Мөн төрөлд Д.Энхчимэг 6 дугаар байрт, эрэгтэйчүүдээс Б.Анхболд 11 дүгээр байрт, эрэгтэйчүүдийн хувийн гараат уралдаанд Э.Энхбат 6 дугаар байр, Адьяажаргал 11 дүгээр байрт тус тус шалгарсан.
2022 оны 3 дугаар сарын багийн буухиа (эстафета) төрөлд манай эмэгтэйчүүдийн баг 3 дугаар байрт, эрэгтэйчүүдийн баг 4 дүгээр байр тус тус эзэлсэн байна.
Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Олон улсын хэмжээний мастер Ц.Мөнх-Эрдэнэ, Спортын мастер Б.Бат-Эрдэнэ, Александр Попов (ЗХУ болон Беларусь Улсын гавьяат тамирчин, Олимп, дэлхийн аварга) нар оролцсон байна.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг Элчин сайд Д.Баярхүү хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.
Мөн эдгээр тамирчдыг энэхүү тэмцээнд оролцоход Монгол Улсын Соёлын элч бөгөөд Казахстан Улсын Үндэсний Олимпын хорооны Спортын газрын дэд захирал Х.Болат ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм.