МОНГОЛ, КАЗАХСТАНЫ УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА

Дипломат харилцаа

1992 оны 1-р сарын 22-нд дипломат харилцаа  тогтоосон.
Монгол Улс 1992 онд Алматы хотод ЭСЯ нээж, 2010 онд Астана (өнөөгийн Нур-Султан)-д шилжин байрласан. Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод ЭСЯ нээсэн.
Элчин сайд нар: Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайд Д.Баярхүү (2021 оны 10-р сарын 14-ээс)
БНКазУлсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаев (2019 оны 10-р сарын 2-ноос)

Харилцааны байдал

Уламжлалт найрсаг харилцаатай.

Харилцан хийсэн гол айлчлалууд

 

Монголын талаас:
Ерөнхийлөгч Н.Багабанди (1998 он)
Ерөнхийлөгч Н.Энхбаяр (2007 он)
УИХ-ын дарга С.Төмөр-Очир (2003 он)
Ерөнхий сайд П.Жасрай (1994 он)
Ерөнхий сайд У.Хүрэлсүх (2019 он)
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг (2021 оны 10 сар)
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 6-р сард Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцсон.
Казахстаны талаас:
Ерөнхийлөгч Н.Назарбаев (1993, 1999, 2008 он)
Ерөнхий сайд С.Терещенко (1992 он)
Тэргүүн шадар сайд Б.А.Сагинтаев (2015 он)
Гадаад хэргийн сайд К-Ж.К.Токаев (2006 он)
Казахстан Улсын Ерөнхий сайд К.Масимов 2016 онд Улаанбаатар хотод болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон.

Хоёр талын харилцааны механизмууд

Засгийн газар хоорондын комисс:
Анхдугаар хуралдаан Алматы хотноо 1993 онд, удаах нь 1998, 2004, 2006, 2008, 2014, 2018 онуудад Улаанбаатар, Астанад тус тус болсон. ЗГХК-ын 8-р хуралдаан 2020 оны 11-р сарын 25-ны өдөр цахимаар болж, ээлжит буюу 9-р хуралдааныг 2022 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцсон болно. ЗГХК-ыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ахалж байна.
Парламентын бүлэг:
Монгол, Казахстаны Парламентын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Х.Баделхан, гишүүд Г.Амартүвшин, Т.Аубакир, Б.Баттөмөр, Б.Бейсен, Ш.Раднаасэд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нар; Казахстан, Монголын Парламентын бүлгийн дарга М.К.Пишембаев, дэд дарга А.А.Смагулов, гишүүд С.А.Абдрахманов, А.Е.Бектурганов, М.Д.Бопазов, К.Т.Ержан, А.Н.Жаилганова, С.Д.Кусайынов, М.М.Махамбетов, А.С.Платонов, С.Т.Сейдуманов, Б.К.Тилеухан, П.А.Шарапаев. /2016 оноос/
ГХЯ-ны зөвлөлдөх уулзалт:
ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт 2015 онд Улаанбаатар хотод дэд сайдын түвшинд, 2020 оны 10-р сард газрын захирлын түвшинд цахимаар болсон.