МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА

Худалдааны харилцаа

Нийт худалдааны эргэлт 19,37 сая ам.доллар /ГЕГ-ын статистик мэдээ 2021 оны 1-р сарын байдлаар/

Экспорт $4,8 сая (2014), $2 сая (2015), $709400 (2016), $2,4 сая (2017), $3,5 сая (2018), $6,1 сая (2019), $1,4 сая (2020).
Гол бүтээгдэхүүн: хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, хивс хивсэнцэр;

Импорт $29,4 сая (2014), $29,2 сая (2015), $29,7 сая (2016), $34,2 сая (2017), $32,18 сая (2018), $26.65 сая (2019), $17,99 сая (2020). Гол бүтээгдэхүүн: гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, янжуур г.м

Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц

1990 оноос хойшхи нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 25,0 сая ам.доллар /2019 оны байдлаар/:
2014 онд 2,5 сая, 2015 онд 400,000, 2016 онд 3,8 сая, 2017 онд 100,000, 2018 онд 50,000
Нийт хөрөнгө оруулалтын 44,7% нь банк, санхүүгийн салбарт, 37,6% нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 8,8% нь геологи, уул уурхай эрэл хайгуул, олборлолтын салбарт, 2,8% нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт тус тус ногдож байна.
Казахстан улс 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай нийт 74 ААН байгуулсан байна.

Зээл, тусламжийн тухай мэдээлэл

Зээл байхгүй.
Тусламж казахстаны талаас
1999 онд Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад айлчлах үеэрээ Баян-Өлгий аймагт 5 мянган тонн улаан буудай бэлэглэхээ мэдэгдсэн.
2002 онд 370 тн гурил буцалтгүй тусламжаар нийлүүлсэн.
2007 онд хаврын тариалалтад зориулж 370 тн элит үр нийлүүлсэн.
2011 онд 25 вагон буюу 1500 тонн цагаан будаа тусламжаар нийлүүлсэн.
Баруун аймгууд, түүний дотор Баян-Өлгий аймаг үерт автсантай холбогдуулан 2016 онд 200000 ам.доллар, 2018 онд 500000 ам.долларын тусламж тус тус үзүүлсэн.