МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ХҮМҮҮНЛЭГИЙН БОЛОН БУСАД ХАРИЛЦАА

Иргэд харилцан зорчиж буй тухай

2019 онд Казахстаны 16530 иргэн Монголд, Монголын 13779 иргэн Казахстанд;

2020 онд Казахстаны 1564 Монголд, Монголын 3133 иргэн Казахстанд тус тус зорчсон байна (ХХЕГ, ГИХГ-ын мэдээ).

Иргэд харилцан 90 хоног хүртэл визгүй зорчдог (1994 он)

Иргэдийн тухай мэдээлэл

Казахстан Улсад 8000 орчим манай иргэн оршин суудаг (2019.09.01)
Монгол Улсад 492 Казахстаны иргэн оршин суудаг (2021.01.12-ний ХХЕГ, ГИХГ-ын мэдээ).

Хоёрдмол харьяаллын асуудал

1994-2019 онд нийт 61904 иргэн Монгол Улсын харьяатаас гарсан. Үүний 59812 нь БНКазУ-ын иргэн болсон. Мөн хугацаанд Казахстаны харьяаллаасаа гарч, Монгол Улсын харьяаллаа эргэн сэргээсэн 1811 хүн байна.

Боловсролын харилцаа

Оюутны тоо - 490 орчим /Нур-Султан дахь ЭСЯ-ны мэдээ/
Казахстаны Засгийн газрын тэтгэлгээр 14 оюутан суралцаж байгаа (2017 он).

Соёлын харилцаа

Казахстаны Соёл, спортын яамны харьяа Үндэсний шигшээ багийн газрын I орлогч захирал Х.Болат, Олон улсын Түрэг судлалын академийн шинжээч Т.Акидель нар тус тус Соёлын элчээр томилогдон ажиллаж байгаа.