EMBASSY OF MONGOLIA TO THE REPUBLIC OF KAZAKHSTAN © 2021 |
Үндэсний энгийн гадаад паспорт захиалга1. Анкет (өргөдлийн хэсэгт Үндэсний энгийн гадаад паспорт захиалах болсон шалтгаанаа товч дурдах)
/ 2. Хугацаа дууссан гадаад паспортын хуулбар 3. 16-аас доош насны хүүхэд гадаад паспорт захиалах тохиолдолд төрсний гэрчилгээ, эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар /эсвэл гадаад паспортын хуулбар/-ыг хавсаргах шаардлагатай 4. Зураг (өнгөт, 3.5х4.5-ийн хэмжээтэй, 3 ш) 5. Гадаад паспортаа хаяж үрэгдүүлсэн бол оршин суугаа дүүргийн Цагдаагийн газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гэмтээсэн болон хуудас нь дууссан бол хуучин паспортоо авчрах Жич: ЭСЯ-нд өөрийн биеэр ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалахдаа дээрх материалуудыг төлбөр төлсөн баримтын хамт бүрдүүлэн шуудангаар илгээх боломжтой. - Үндэсний энгийн гадаад паспортын захиалгыг хувь хүн өөрийн биеэр ЭСЯ-нд өгч, бэлэн болоход нь өөрийн беэр ирж мэдээллийг шалгаж авна. - Үндэсний энгийн гадаад паспортын зураг нь сүүлийн 6 сарын дотор авхуулсан, чих дух ил гарсан, зургийн 90 хувь нь толгойн хэмжээтэй, эгц урдаас нь авсан, цагаан дэвсгэртэй, зориулалтын цаас дээр буулгасан, зургийн боловсруулалт бүрэн хийгдсэн зураг байна. - ЭСЯ энгийн гадаад паспорт хүссэн материалыг УБЕГ-т хүргүүлж бичилт хийлгүүлдэг тул шинээр паспорт авахад 2-3 сарын хугацаа шаардагдахыг анхаарна уу. 6. Хураамж / Дэлгэрэнгүй / |