ИРГЭДИЙН АНХААРАЛД /2020-03-22/

Монгол Улсын Засгийн газар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоол гаргаж дараах зохицуулалтыг хийсэн байна. Үүнд,

• Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30 хүртэл сунгах.

• Оросын Холбооны Улсаас ирэх Монгол Улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын сарын 23-ны өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд зөвхөн Алтанбулаг боомтоор улсын хилээр нэвтрүүлэх.

• Монгол, Оросын хилийн авто зам, төмөр зам болон агаарын замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоохоор болсон байна.

ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр тус улсын хилээр 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар шийлвэрлэсэн тул Казахстан улсаас авто замын тээврээр ОХУ-аар дамжин Монгол Улсад нэвтрэх боломжгүй болсон.

Казахстан Улсын ГХЯ-наас тус улсад оршин сууж буй гадаадын иргэдийн виз болон оршин суух зөвшөөрлийг 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгах, визгүйгээр зорчих хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр гарсан тухай мэдээллэв.

Иймд иргэд та бүхэн хэрэв оршин суух бүртгэлийн хугацаа дуусч байгаа бол цагаачлалын албанд хандан сунгуулах боломжтой. Мөн эрүүл мэндийн байгууллагын зүгээс өгч буй зөвлөмж, онц байдлын үед сахих дүрмийг чанадлан биелүүлж өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдлыг хангана уу.

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ