Төрсний гэрчилгээ

1. Анкет / татаж авах /
2. Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
3. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн тодорхойлолт эх хувиараа
4. Эцэг, эхийн гэрлэсний гэрчилгээний хуулбар (гэрлэсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн бол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар /УБЕГ/-ын архиваас лавлагаа авах), хэрэв эцэг эх гэрлэлтээ батлуулаагүй тохиолдолд ЭСЯ-наас “ Хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх тухай өргөдөл ”-ийг авч бөглөх,


- Хүүхдийн төрсний гэрчилгээн дээр хүүхдийн болон эцэг, эхийн ургийн овог бичигддэг учир эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар шаардлагатайг анхаарна уу /гадаад паспорт дээр ургийн овог бичигддэггүй/

-"Төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлээгүй хүүхдийн төрснийг бүртгүүлэхэд холбогдох материалуудаас гадна "Төрсний бүртгэлгүй тухай лавлагаа" шаардлагатай. Энэ лавлагааг ЭСЯ, КТГ-аар дамжуулан авахад хүүхдийн эрүүл мэндийн хяналтын дэвтэрт вакцин хийлгэсэн тухай бичилт хийгдсэн байх шаардлагатай ба орчуулгын хамт авч ирэх шаардлагатайг анхаарна уу..

- Хүүхдийг бүртгүүлэхдээ эцэг, эхийн аль нэг нь ирж бүртгүүлж болно.