EMBASSY OF MONGOLIA TO THE REPUBLIC OF KAZAKHSTAN © 2021 |
ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ
ЭСЯ энэхүү цахим хуудсаараа дамжуулан Та бүхэнд Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засаг, түүх соёлын талаарх мэдээллээс гадна Бүгд Найрамдах Казахстан Улс болон хавсран суугаа Гүрж Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Туркменистан Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцаанд болж буй онцлог үйл явдлууд, түүнчлэн тус ЭСЯ-ны үйл ажиллагаанаас танилцуулж байх юм. Суугаа болон хавсран суугаа улсад оршин суугаа болон зорчин яваа Монгол Улсын иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх нь ЭСЯ-ны үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн төлөө бид идэвхтэй ажиллах болно. Танд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Доржийн Баярхүү Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд |