Итгэмжлэл

Монгол Улсын Иргэний хуулийн 62.3 дахь заалтыг үндэслэн үл хөдлөх хөрөнгө, орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилга, мөнгөн хадгаламжийг захиран зарцуулах, төлбөр гүйцэтгэх болон тэтгэвэр авч байх, бусад үйлдэл хийх бүрэн эрх олгох тухай итгэмжлэлийг хилийн чанадад буй иргэд холбогдох Монгол Улсын дипломат, консулын төлөөлөгчийн газарт хандан хийлгэнэ.

Иргэдийн хүсэлтээр ЭСЯ-наас итгэмжлэлийг Гадаад харилцааны яамны Консулын газарт баталгаажсан факсаар нэмэлт төлбөртэйгээр явуулж болно. Энэ тохиолдолд итгэмжлэлийн хуулбарыг ГХЯ-ны КГ-аас давхар баталгаажуулснаар хэрэглэнэ.

Итгэмжлэл хийлгэх иргэн дараах баримт бичгийг авчрана:

1. Итгэмжлэл гаргагчийн (төлөөлүүлэгчийн) хүчинтэй иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортын хуулбар,

  • Нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэхэд “Нотариатч болон нотариатын үүрэг гүйцэтгэгч нь итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлүүлэгч, төлөөлөгч хоёрыг биеэр байлцуулан тэдний хувийн байдлыг иргэний үнэмлэхээр тогтоосны үндсэн дээр гэрчилнэ” гэж заасан байдаг тул итгэмжлэл гаргагч нь заавал бичиг баримттайгаа өөрийн биеэр ирж итгэмжлэлээ гэрчлүүлнэ.
  • Мөн итгэмжлэлд дурьдагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /орон сууц, газар эзэмших гэрчилгээ/, автомашин эзэмшигчийн гэрчилгээ, банкны хадгаламжийн дэвтэр г.м. бичиг баримтын хуулбар нь шаардлагатайг анхаарна уу.
  • Итгэмжлэлийн маягтыг бөглөхдөө загварыг харж өөрийн үйлдэлдээ тааруулж бөглөнө үү.

2. Хураамж / Дэлгэрэнгүй /

Дараахь холбоосоор орж, загвар маягтын дагуу итгэмжлэлээ бичнэ үү: 

- Итгэмжлэл /Ерөнхий/

- Орон сууц, Хашаа, байшин

- Шүүхэд төлөөлөх

- Захиргааны журмын шүүхэд төлөөлөх

- Автомашин захиран зарцуулах  

- Өвлөх эрхийн гэрчилгээ авах  

- Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт