ЭЛЧИН САЙДЫН ТОВЧ НАМТАР

Овог нэр: Доржийн Баярхүү
Төрсөн огноо: 1974 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр
Төрсөн газар: Улаанбаатар хот
Мэргэжил: Олон улсын харилцаа, дипломатч мэргэжилтэй
Гэр бүлийн байдал: Эхнэр, 2 хүүхэдтэй
Гадаад хэл: Англи, солонгос, орос

Боловсролын байдал:
1992-1996 онд МУИС-ын ОУХДС, Олон улсын харилцаа, дипломатч
1996-1998 онд БНСУ-ын Пэжэ их сургууль, хүмүүнлэгийн ухааны магистр
2010-2012 онд Австралийн Аделайдын их сургууль, олон улсын харилцааны магистр

 

Ажилласан байдал:
1999-2001 онд            МИАТ компанийн Сөүл дэх Төлөөлөгчийн газарт менежер
2001-2004 онд            ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, Ёслолын хэлтэст атташе
2004-2008 онд            Сөүл дэх ЭСЯ-нд атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга
2008-2010 онд            ГХЯ-ын Азийн газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга
2012-2013 онд            ГХЯ-ын Азийн газар, Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал
2013-2014 онд            ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал
2014-2017 онд            Сан Франциско дахь Ерөнхий консулын газарт Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч, консул
2017-2018 онд            ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын зөвлөх
2018-2021 онд            ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирал

2021 оны 10 дугаар сараас Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байна.