EMBASSY OF MONGOLIA TO THE REPUBLIC OF KAZAKHSTAN © 2021 |
Тодорхойлолт авахМонгол Улсын иргэн та Бүгд Найрамдах Казахстан Улсад оршин суугаа тодорхойлолт, Гадаад паспорт захиалсан тодорхойлол авахдаа дараахь материалыг бүрдүүлнэ. - Бүгд Найрамдах Казахстан Улсад хэрэглэж буй ID card/жолооны үнэмлэх, оюутны үнэмлэх зэрэг Бүгд Найрамдах Казахстан Улсад оршин суугааг нотлох баримт бичгийн хуулбар - Гадаад паспорт захиалсан тодорхойлолт авах өргөдөл
/ - Яс үндэс, ял шийтгэл, гэрлэлт зэрэг УБЕГ-аас тодорхойлолт захиалж авах ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм. |